Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОДЛОГЫН ХОРОО

2021-04-07

Байгаль орчин, аялал жуулчлал, гадаад хамтын ажиллагааны бодлогын хороо нь 5 хүний бүрэлдэхүүнтэй, Хорооны даргаар Г.Мөнхцэцэг ажиллаж байна. 

  • Байгаль орчны судалгаа, ногоон хөгжил
  • Ус, агаар, хөрсний бохирдлыг бууруулах
  • Усны бодлого, нөөцийн аюулгүй байдал
  • Хог хаягдал, дахин боловсруулалт
  • Ашигт малтмал, геологи, уул уурхайн холбогдолтой бодлого, эрэл хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөлд тавих хяналт
  • Газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал, байгалийн бусад баялаг
  • Орон нутгийн тусгай хамгаалалттай газар, бэлчээр, тариалангийн газар
  • ИТХурлын гадаад, дотоод харилцаа, хамтын ажиллагаа,
  • Орон нутгийн хөгжилд түшиглэсэн аялал жуулчлал

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%