Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болов

2021-04-09

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 87,5 хувийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

  1. 2020 оны жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогын дүнг хэлэлцэх, хөрөнгө шийдвэрлэх тухай
  2. Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн нэрийн жагсаалт батлах
  3. 2021 онд сум хөгжүүлэх сангаас зээл олгох тэргүүлэх чиглэл тогтоох тухай, зөвлөл шинэчлэн байгуулах тухай
  4. Аймгийн уул уурхай, эрдэс баялгын талаар баримтлах бодлогыг суманд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2020 оны хэрэгжилт, 2021 оны төлөвлөгөө
  5. Монгол мал үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт
  6. Соёлын талаар сумаас баримтлах бодлогын 2020 оны хэрэгжилт
  7. Багийн нэрийн тогтоох тухай
  8. Сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байршуулах байрлал тогтоох тухай
  9. Сумын ИТХ-ын хуралдааны товд өөрчлөлт оруулах тухай
  10. Газар олголтод хийсэн ажлын хэсгийн хяналт шалгалтын дүнгийн тухай мэдээлэл
  11. Зарим иргэдийг төрийн дээд одон медалиар шагнуулахаар нэр дэвшүүлэх тухай

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%