Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Б.Золбоо "Улсын аварга малчин" боллоо.

2021-03-24

      Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Б.Золбоо "Улсын аварга малчин" боллоо. Шагналыг УИХ-ын гишүүн Д.Батлут, ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий, Жаргалант сумын Засаг дарга Б.Зоригтбаяр нартай хамт аварга малчны хотонд гардуулан өглөө. Б.Золбоо нь 1969 онд Булган аймгийн Хангал суманд төрсөн. Мал аж ахуйн салбарт 30 жил  ажиллаж байна. Тэрээр 2019-2020 оны жилийн эцэст 389-611 толгой мал тус тус тоолуулж, мал сүргээ төрлөөр нь тогтвортой өсгөж, гарсан төлөө хорогдолгүй бойжуулсан. Шинээр ажлын байр бий болгох, орон нутагтаа өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан байна.

     Б.Золбоо нь малын чанарыг сайжруулах, сүргийн зохистой бүтцийг бүрдүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, малын тоо толгойг бэлчээрийн  даацад  тохируулан, жилийн дөрвөн улиралд малаа өөрөө маллаж байгаа туршлагатай ахмад малчдын нэг юм. Сүүлийн гурван жилд мах, ноос ноолуур, сүү, арьсны борлуулалтаас 15.6-17.6 сая төгрөгийн орлоготой ажиллажээ.

     Мөн энэ жил “Улсын аварга фермер”-ээр Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч, иргэн Н.Дэлгэрсүрэн, “Улсын аварга тариаланч”-аар Жаргалант сумын  тариаланч Ч.Оюунцэцэг, “Улсын аварга тариаланч хамт олон”-оор “Бүтлийн ундарга” ХХК шалгарлаа.


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%