Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАЖ 6 АСУУДАЛ ХЭЛЭЛЦЛЭЭ

2021-02-05

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, аймгийн Сонгуулийн хороог татан буулгах тухай, “Шинэ Ховд-Жаргалант тохижилт үйлчилгээний компани” ОНӨААТҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөл байгуулах тухай, Шинэ Ховд баруун бүсийн хөгжлийн корпораци” ОНӨААТҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөл байгуулах тухай, Жаргалант сумын ерөнхий боловсролын Прогресс сургуулийг Монгол улсын гавьяат багш Гунгаажанцангийн Дашдондогийн нэрэмжит болгох тухай, аймгийн ИТХ-аас 2017-2020 онд баталсан хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнгийн тухай мэдээлэл болон Төрийн дээд шагналд тодорхойлж өргөн мэдүүлэх тухай зэрэг 6 асуудал хэлэлцэн тогтоолын төсөл баталлаа.

 
 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%