Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

2020 ОНЫ АЖЛААРАА ТЭРГҮҮЛСЭН ШИЛДЭГ ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

2021-02-10

Монгол улсын Засгийн газрын болон аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сум, орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд онцгой ахиц дэвшил гарган 2020 оны ажлаараа тэргүүлсэн албан байгууллагуудын шагналыг өнөөдөр /2021.02.10/ аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Т.Дэлгэрсайхан нар гардуулан өгч баяр хүргэлээ.
 
Учран золгож буй Цагаагчин Үхэр жилийн сар шинийн босгон дээр Б.Алтанбадралт даргатай Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын хамт олон 2020 оны ажлаараа аймагтаа тэргүүлсэн бол Л.Билэгдэмбэрэл даргатай Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хамт олон дэд байранд, Д.Батцэнгэл даргатай Мал эмнэлгийн газрын хамт олон гутгаар байранд шалгарсан байна.
 
 
 
 
 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%