Архангай аймаг
2021-04-12
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр явагдана. Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу Өмнөговь аймгийн сонгуулийн хорооны ээлжит хуралдаанаар Номгон сумын сонгуулийн хороог 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд орсон онцлог зохицуулалтын нэг бол аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн сонгуулийн хороодын дарга нар нь тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дарга, эсвэл түр орлон гүйцэтгэгч байхаар хуульчилсан бөгөөд аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд аймаг, нийслэлийн цагдаагийн болон улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн байгууллагын төлөөлөл орсон байх ёстой. Сонгуулийн хороонд сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдыг нээлттэй бүртгэсний үндсэн дээр томилон ажиллуулж байгаагаараа онцлог болж байна.