Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн удирдлагууд Мал эмнэлгийн газрын үйл ажиллагаатай танилцав

2021-01-27

Аймгийн удирдлагууд аймгийн Мал эмнэлгийн газрын үйл ажиллагаатай танилцлаа. Мал эмнэлгийн шинэ барилга нь 2021 онд ашиглалтад орж эрүүл мэндийн үзлэг, тандалт шинжилгээ, халдваргүйтгэл, дархлаажуулалт, шилжилт хөдлөгөөний хяналтыг хийж, Ийлдэс судлал, нян судлал, ариун цэвэр магадлан шинжилгээ, шимэгч судлалын лабораторууд тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа талаар Мал эмнэлгийн газрын дарга А.Саруулжаргал танилцууллаа. Аймгийн удирдлагуудын зүгээс аймаг болон сумын мал эмнэлгийн тасаг нь малчдад мэдээ мэдээлэл заавар зөвлөмжийг тогтмол өгч ажиллахыг хүсч ИТХ-ын дарга Б.Батжаргалын зүгээс дараах зүйлс дээр анхаарч ажиллахыг зөвлөлөө.
- Мал эрүүл байх нь хамгаас чухал бөгөөд малаас гарч байгаа түүхий эд хэрэглэгчийн гарт очихоос өмнө заавал лабораторийн шинжилгээ хийгдэж хүргэгддэг байх, үүнд хяналтыг сайжруулах нь чухал,
- Мал нядалгааны газрыг аймагт төдийгүй сумдад бий болгох ингэснээр малын хулгайн гаралт буурах, эрүүл аюулгүй мах бэлтгэх боломж бүрдэх тул анхаарч ажиллах шаардлагатай.
Мөн сумдын Мал эмнэлгийн тасаг хариуцсан мэргэжилтнүүд албан өрөөндөө гарал үүслийн бичгийг баталгаажуулаад суух биш малчдад хүрч үйлчилгээ үзүүлж ажиллах. Цаашид хувийн мал эмнэлгүүдтэй хамтран ажиллах, эм тариаг жоргүйгээр олгохгүй байх малын эмчийн жороор олгох хаврын 13 ажил, намрын 8 ажлыг өрнүүлэх мөн мал угаалгын ванныг 1 удаа хэрэглээд орхих биш эзэнжүүлж, бүртгэлжүүлэх нь зүйтэй гэлээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%