Аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал Архангай аймаг дахь Хараагүйчүүдийн холбооны тэргүүн П.Энххуяг, тэргүүлэгч н.Очирхуяг нартай уулзаж санал бодлыг нь сонслоо.
П.Энххуяг:
---------------
Эрдэнэбулган сумын хэмжээнд 400 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж байгаа асуудлууд гэвэл ажлын байр хомс, мэргэжил дээшлүүлэх сургалт орон нутагт тэр бүр зохион байгуулагддаггүй.
Аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос 2020 онд хөгжлийн бэрхшээлтэй 5 иргэнийг бариа заслын мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулан амжилттай төгссөн боловч үйл ажиллагаа явуулах байр байхгүйгээс 2 иргэн ажилгүй, 3 иргэн нь ажлын байртай болсон. Энэ жилийн ажлын төлөвлөгөөнд баррель үсгийн сургалт явуулах, цаасан уут хийх, спортын арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөсөн. Цаасан уутны бэлдэцийг Улаанбаатар хотоос авч аймагтаа хүнсний уут болон дугтуй хийх боломж байгаа. Уг ажил эхэлснээр 4-6 хүн байнгын ажлын байртай болно. Одоо байрлаж байгаа ажлын байр стандарт бус жижиг өрөө тул үйлдвэрлэл эрхлэхэд тохиромжгүй байдаг. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих төв” барих 6 аймгийн нэгээр манай аймаг сонгогдсон. Зураг төсөв хийлгэсэн, газрын асуудал шийдэгдсэн бөгөөд энэ жил барилгын ажил эхлэхээр төлөвлөгдөж байгаа тул аймгийн удирдлагуудын зүгээс анхаарал хандуулахыг хүслээ.
Б.Батжаргал:
----------------
ХБИ-ийн үйл ажиллагааг дэмжиж цаасан дугтуйг албан байгууллагууд захиалах ажлыг аймгийн удирдлагуудын зүгээс бодлогоор дэмжиж ажиллана гэв.