Аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Засаг дарга Д.Золжаргал нар Хөдөлмөр Халамж үйлчилгээний газрын ажилчид болон байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт "Нэг өрх-Нэг ажлын байр" хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Уг хөтөлбөрийн хүрээнд иргэдийг ажлын байраар хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлыг онцгойлон анхаарахыг аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал хэллээ.