Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Замын хөдөлгөөний дүрэм заах сургагч багш нар бэлтгэв

2021-04-20

Сумын ГХУСАЗЗ-өөс Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Засаг даргын тамгын газар зэрэг байгууллагуудын нийгмийн ажилтнуудад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмээр сургалт зохион байгууллаа.Эдгээр багш нар өөрсдийн байгууллагынхаа хүмүүст уг сургалтыг халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлан, нэг дор 5-с дээш хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулж, энэ сарын 28-ны өдрийн дотор зохион байгуулсан ажлаа зургаар баримтжуулан, сумын ГХУСАЗЗ-д ирүүлэх юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%