Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын ээлжит III хуралдаан боллоо

2021-04-17

Булган аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит III хуралдаан Булган суманд боллоо. Коронавирусний халдвар гарч, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үе учир хуралдааныг цахимаар зохион байгуулав.

Тус хуралдаанаар “Газар тариалангийн тогтовортой хөгжил”, “Чинээлэг малчин”, “Зөв дадал-Архигүй орчин”, “Шинэ ирээдүй” хөтөлбөр батлах тухай, “Шинэ багш” хөтөлбөр батлах тухай, спортын заалны үйлчилгээний үнэ, тариф тогтоох тухай асуудал хэлэлцэн шийдвэр гаргалаа. Мөн орон нутгийн өмч, хөрөнгийн тухай асуудлыг анх удаа хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Өмнө нь хөрөнгө шилжүүлэх, бүртгэлд авах, дуудлага худалдаа зохион байгуулах зэрэг асуудлыг ИТХ-ын Тэргүүлэгчид шийдвэрлэж байсан юм. Аймгийн ИТХ-ын өмчийн талаарх бүрэн эрхийн асуудлыг Тэргүүлэгчид шийдвэрлэх боломжгүй гэж хууль, хяналтын байгууллагаас зөвлөсний дагуу хөрөнгийн хөдөлгөөнтэй холбоотой шийдвэрийг төлөөлөгчид хуралдаанаар хэлэлцэж байх боллоо.

Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг ЭНД орж танилцана уу.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%