Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Манлайлж алхъя Малчдаа дэмжье"сайн үйлсийн аян өндөрлөлөө

2021-04-26

Улс аймгийн хэмжээнд өвөлжилтийн байдал хүндэрсэн, цаг агаарын таагүй нөхцөл үүсэж цасан бүрхүүл үүссэн, Номгон суманд отрын айл өрх ихээр өвөлжиж тууврын зуд нүүрлэж буй хүнд цаг үед сумын малчдад өвс тэжээл, хүнсний болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, хүмүүнлэг үйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Номгон сумын Улаан Загалмай анхан шатны хороо, сумын Залуучуудын холбоотой хамтран  "Манлайлж алхъя, Малчдаа дэмжье" аяныг 2021.01.15-наас 2021.04.15-ны өдрийг хүртэлх хугацаанд зарлан иргэд, байгууллага, ААН, хамт олноос ирүүлсэн хандивыг малчдад хүргэн ажиллалаа. 

Энэхүү 3 сарын хугацаанд нийт 84 байгууллага, иргэдээс 12.414.400 төгрөгийн хандив цугларсан ба аяны хандивыг малчдад хүргэхдээ нэг өрхөд 100,0 мянган төгрөгийн бараа болох 2 сав тэжээл, 1 ш долооц, 10 кг гурил, тос, хуурай сүү,  цай,  хийн газ, бээлий, хошуувч, нэмнээ зэргийг өгч нийт 123 малчин өрхөд хүргээд байна. 

Хандив өгсөн ААН, байгууллага, хамт олон, иргэд, залуучуудыг сумын ИТХ-ын болон Залуучуудын холбооны facebook хаягаар олон нийтэд мэдээлж, сурталчилан ажиллалаа. 

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%