Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН УДИРДЛАГУУД СУМДЫН ЗАСАГ ДАРГА БОЛОН БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАРТАЙ ОНЛАЙН ХУРАЛ ХИЙЛЭЭ

2021-04-28

 
Сумдын Засаг дарга болон байгууллагын дарга нартай ээлжит онлайн хурлыг 04 сарын 27-ны өдөр зохион байгуулж аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Засаг дарга Д.Золжаргал, Засаг даргын орлогч В.Мөнхбат, Онцгой байдлын газрын дарга Д.Эрдэнэбаатар, Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа, Цагдаагийн газрын дарга А.Лхагвадорж, Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Дашхорол нар цаг үеийн мэдээ мэдээллийг танилцуулж, үүрэг чиглэл өглөө. Мөн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Б.Лхагвасүрэн аймгийн Засаг даргаас 2 болон 3 сард өгсөн үүрэг даалгавруудын хэрэгжилтийг танилцуулж хэрэгжилт хангалтгүй байгаа талаар дурьдаж цаашид ажил зохион байгуулж ажиллахыг сануулав.
Сумдаас асуусан асуултад холбогдох дарга нар хариулт өгч, санал хүсэлтийг сонсов.
Сумдаас ирсэн зарим хүсэлтийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад уламжилж хариу мэдэгдэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгов.
Хурлын төгсгөлд уламжлал ёсоор цаг үеийн болон тулгамдаж байгаа ажлуудаар дараах үүрэг даалгавруудыг өгөв.
1. Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тендерийг хуулийн хугацаанд багтаан зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, худалдан авах ажиллагааг хуулийн дагуу олон нийтэд ил тод, шуурхай, цахим хэлбэрээр зохион байгуулах, хяналт тавьж ажиллах.
2. Аймгийн Засаг даргын 2021 оны 04-р сарын 25-ны өдрийн “ Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” А/218 дугаар захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, иргэдэд сурталчлан таниулж, анхааруулга, зөвлөмж, сэрэмжлүүлгийг шуурхай мэдээлж ажиллах.
3. Аймгийн Засаг даргын 2021 оны 04-р сарын 25-ны өдрийн “Архи, согтууруулах ундаа худалдахыг хориглох тухай” А/217 дугаар захирамжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж ажиллах.
4. Коронавируст /Ковид-19/ цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд иргэдийг вакзинжуулах үйл ажиллагааг эрчимжүүлж, иргэдийн бүртгэл, хуваарь, тээвэрлэлтийн асуудлыг нарийвчлан гаргаж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах.
5. Газар тариалангийн уринш, төмс, хүнсний ногооны тариалалтын бэлтгэл хангах, үр, үрсэлгээг захиалах,техникийн засвар үйлчилгээг хугацаанд нь бүрэн хийж бэлэн байдлыг хангах, энэ талаар МХГ-аас хүргүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах.
6. 2021 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага тодорхойгүй хугацаагаар хойшлогдох болсон тул 2020 оны 1-р ээлжийн халагдах цэргийг Ихтамир, Эрдэнэбулган, Чулуут, Хангай, Цахир, Тариат, Өндөр-улаан, Эрдэнэмандал, Жаргалант, Цэцэрлэг, Хайрхан, Батцэнгэл сумдын Тамгын газрын дарга нар биеэр ирж хүлээн авах бэлтгэлийг хангах үүрэг өглөө.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%