Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨВ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР СҮҮ ХУВЬЦААТ КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2021-04-30

Төв аймгийн нутаг дэвсгэр сум орон нутагт ажиллаж, амьдарч буй сүүний чиглэлийн фермер эрхэлдэг малчид, фермерүүдийн үйл ажиллагааг дэмжих, тогтмол орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, чанартай сүү үйлдвэрлэж чанарт суурилсан үнэлгээгээр үнэлүүлж цаашид эрчимжсэн фермийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц болох зорилгоор хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус санамж бичигт Төв аймгийн хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлтөд тусгагдсаны дагуу малчид фермерүүдийг хоршооллын хэлбэрт шилжүүлж, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас жилийн 3 хувийн хүүтэй 3 сая хүртэлх хэмжээний төгрөгийн зээл олгох боломж нөхцөлөөр хангах, хоршооллын хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагаатай холбоотой дэд бүтцийг бий болгох, холбогдох зөвшөөрлийн хууль журмын дагуу олгох зэрэг чиглэлүүд тусгагдлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%