Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЗУУНМОД СУМЫН ГЭР ХОРООЛЛЫН 4800 ӨРХИЙН БОХИРДОЛ ИХТЭЙ ХЭСГҮҮДЭД АРИУТГАЛ ХИЙЖ БАЙНА

2021-04-30

Улирлын чанартай бохирдол ихсэж байгаатай холбогдуулан Зуунмод сумын гэр хорооллын 4800 айл өрхийн жорлон, муу усны нүх, хогийн сав, хаалганы бариул зэрэгт өргөтгөсөн ариутгал халдваргүйтлийн ажлыг хийж эхлэн өнөөдрийн байдлаар 6 дугаар багын 340 өрх, гудамж, замын 3060 м2 талбайд ариутгал халдваргүйтгэлийг хийгээд байна.
Өргөтгөсөн ариутгал халдваргүйтлийн ажлыг Эрүүл Мэндийн Газрын заавар зөвлөмжөөр Мэргэжлийн Хяналтын Газар хяналт доор Онцгой Байдлын Газар, Мал эмнэлэг болон Зуунмодын төсөвт байгууллагын ажилтнууд хийж гүйцэтгэж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%