Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын Хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж буй "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд сумдын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчдийн суурь сургалтыг аймгийн ИТХ-ын ажлын албанаас зохион байгууллаа.
Өнөөдрийн буюу 2021-04-30-ны өдрийн сургалтанд танхимаар 13 төлөөлөгч, цахимаар 4 төлөөлөгч, ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга хамрагдлаа.
Нутгийн удирдлагын Эрхзүйн үндэс, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, орон нутгийн төсвийн удирдлага, Байгаль орчин, газрын харилцаа сэдвээр сургагч багш нар сургалт зохион байгууллаа.
Цаашид бүсчилсэн байдлаар бүх сумдын хамран зохион байгуулагдах юм.