Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ТАНЫ ДУУ ХООЛОЙ БАЙГАЛИЙГ ХАМГААЛЖ ЧАДНА” АЯН ӨРНӨЖ БАЙНА

2021-05-03

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийн эрхзүйн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг “Ногоон дуу хоолой” нэртэйгээр 2021 оны 04 дгээр сарын 25-наас 05 дугаар сарын 25-ны хооронд орон даяар “Таны дуу хоолой байгалийг хамгаалж чадна” уриан дор зохион байгуулж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%