ХОВД, УВС, БАЯНХОНГОР АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ЗОРИУЛСАН 2 ӨДРИЙН СУУРЬ СУРГАЛТ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл, Удирдлагын академи, аймгуудын ИТХ-ын Ажлын алба хамтран Ховд, Увс, Баянхонгор аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдөд зориулсан суурь сургалтыг энэ сарын 05-06-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулж байна.
Тус сургалтаар Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн үндэс, үйл ажиллагаа, Байгаль хамгаалал, газрын харилцаа ИТХ болон иргэдийн оролцоо, Орон нутгийн төсвийн удирдлага зэрэг сэдвүүдээр Удирдлагын академийн багш Доктор, дэд профессор Я.Бямбаяр, Доктор, дэд профессор Г.Жаргал, Доктор, дэд профессор Л.Отгонтуяа нар сургалт орж байна.
Ховд аймгийн ИТХ-ын 41 Төлөөлөгчдийн хувьд 3 ба түүнээс дээш сонгогдсон 7 Төлөөлөгч, 2 удаа сонгогдсон 14, анх удаа сонгогдсон 20 Төлөөлөгч ажиллаж байна.
Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд:
Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна.
Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.
санал өгсөн: 52