Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ХОГ БИШ МОД ТАРЬЯ” АЯН 2 ДАХЬ ЖИЛДЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2021-05-08

Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас санаачлан агаар орчны бохирдол болон цөлжилтийг сааруулах, хотын тохижилт, хог хаягдал, ногоон байгууламжийн менежментийг сайжруулахад иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах зорилгоор 2020 онд “Хог биш мод тарья” аяныг өрнүүлж, аж ахуйн нэгж, албан байгууллагууд, сумдыг хамруулан Ховд аймгийн хэмжээнд өргөн цар хүрээтэй зохион байгуулж, 4775 иргэн гар бие оролцон ажиллаж, Алим, Чацаргана, Ранетка, Интоор, Бэсрэг алим, Үрэл, Үхрийн нүд, Улиас, Хайлаас, Шар хуайс, Бургас, Гацуур зэрэг 12 төрлийн 59584 ширхэг мод, бут сөөгийг тарьж, аймгийн ногоон байгууламжийн талбай, таримал ойн хэмжээ, усны болон хүчилтөрөгчийн эх үүсвэрийг нэмэгдүүлсэн билээ.

Аймгийн ИТХ-аас “Хог биш мод тарья” аяныг жил бүр уламжлал болгон үргэлжлүүлэхээр төлөвлөж, энэ жилийн тухайд Ховд хот руу орох “10000 мод Олон ястны угтах хаалга” бүтээлч ажилд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Жил бүрийн  5-р сарын 2 дахь долоо хоногийн бямба, ням болон 10-р сарын 2 дахь долоо хоногийн бямба, ням гарагт бүх нийтээрээ мод тарьдаг уламжлалтай өдөр буюу өнөөдөр \2021.05.08\ “Хог биш мод тарья” аяныг албан ёсоор нээж, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, Ажлын алба, Дэлхийн байгаль хамгаалах сан, “Түмэн модот хаалга” ТББ-уудтай хамтран “10000 мод Олон ястны угтах хаалга”-д 3 төрлийн 2000 гаруй мод тарьж, “Төлөөлөгчдийн төгөл” байгууллаа.

Аймгийн ИТХ-аас “10000 мод Олон ястны угтах хаалга” бүтээлч ажилд идэвхтэй оролцож, Ховд аймгийнхаа ногоон байгууламжийг нэмэгдүүлэн гэр бүл, хамт олноороо мод тарихыг иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудад УРИАЛЖ БАЙНА.  

"НЭГ МОД ТАРИВАЛ ЭНЭ НАСНЫ БУЯН

ХОЁР МОД ТАРИВАЛ ХОЙД НАСНЫ БУЯН"

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%