Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Олон улсын сувилагч нарын өдөр”-ийг тохиолдуулан шагнал гардууллаа

2021-05-12

      “Олон улсын сувилагч нарын өдөр”ийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, Эрдэнэт хотынхоо хүн амын эрүүл мэндийн энхийн манаанд зогсож байгаа 50 орчим сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг Эрүүл мэндийн яам, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж урамшууллаа.

       Өнөөдөр тэдний төлөөлөлд ёслол хүндэтгэлгийн өргөөнд шагналыг нь гардуулан өглөө. Шагнал гардуулах үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, аймгийн Засаг дарга С.Батжаргал, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, М.Түмэнжаргал нар оролцлоо.

     Түүнчлэн цар тахлын үед нийгмийн хариуцлагаа ухамсарлан хариуцлагатай ажиллаж буй өрхийн эрүүл мэндийн төв, Эрдэнэт сувилал цогцолбор, Хувийн хэвшлийн Чандмань-Эрдэнэ холбоо, БОЭТ-ийн сувилахуйн албаны хамт олныг нийт 15 сая төгрөгөөр урамшууллаа. Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагын зургаан салбарт 756 сувилагч, тусгай мэргэжилтнүүд ажилладаг байна.

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%