Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХУЛД СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД “МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ” НЬ ТӨСЛИЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2021-05-13

Өнөөдөр буюу 2021 оны 05-р сарын 13-ны өдөр “Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн сургалтыг Хулд сумын ИТХ-ын Төлөөлөгчдөд зохион байгууллаа. Хулд сумын ИТХ 21 төлөөлөгчтэй үүнээс отор нүүдэлд явсан зарим төлөөлөгчөөс бусад нь сургалтад идэвхтэй оролцлоо. Сургалтыг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба УИХ-ын тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр хамтран зохион байгууллаа. Сургалт нь хууль эрх зүйн мэдлэг олгох, тэднийг чадавхжуулах, сумын ИТХ-д хуулиар олгогдсон эрх үүргийг хэрэгжүүлэхэд ИТХ-ын төлөөлөгчдөд шаардлагатай суурь мэдлэгийг олгох, практикт гарч байгаа хүндрэлийг шийдвэрлэх арга замыг хэлэлцэх арга зүйн дэмжлэг үзүүлэх ая холбогдолтой юм.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 58
54 / 93%
4 / 7%