Швейцарын Хөгжлийн Агентлагын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслөөс аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах суурь сургалтыг 2021 оны 05 сарын 10-11-ний өдрүүдэд цахимаар зохион байгуулж байна. Тус сургалтад Архангай, Өвөрхангай, Говь-Алтай аймгийн ИТХ-ын төлөөлөгчид хамрагдаж байгаа бөгөөд “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн үндэс, үйл ажиллагаа”, “Орон нутгийн төсвийн удирдлага, Байгаль хамгаалал, газрын харилцаа, ИТХ болон иргэдийн оролцоо” сэдвээр Удирдлагын академын багш доктор, дэд профессор Я.Бямбаяр, Г.Жаргал нар хичээл заалаа. Сургалт 2021 оны 5 дугаар сарын 11-нд үргэлжлэх юм байна.