Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МОДНЫ ТАРЬЦ СУУЛГАЦ ХАНДИВЛАЛАА

2021-05-17

Бүх нийтийн мод тарих өдөр, Сүхбаатар сумын Засаг даргын А/97 дугаар захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид 370.0 мянган төгрөгийн үнэ бүхий голт бор модны тарьцыг зарим сургууль, цэцэрлэгийн ногоон байгууламжид хандивлалаа.

Бүх нийтийн мод тарих өдрөөр аймгийн төв Сүхбаатар суманд төр, төсвийн байгууллагууд 1420 м.кв талбайд 3 төрлийн 271 мод бут суулгаад байна. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд нийтийн орон сууцныхаа гадна талбай, өөрийн эзэмшлийн хашаандаа 7 төрлийн 1125 ширхэг модыг тариад байна. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%