Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ХЯНАЛТЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦАЖ ДҮГНЭЛТ ГАРГАВ

2021-05-20

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хяналтын хорооны Төлөөлөгчид өнөөдөр /2021.05.20/ Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ажиллаж, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын үйл ажиллагаа болон ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлагдан гарсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцлаа.

Төлөөлөгчид тус байгууллагын үйл ажиллагааны талаар дүгнэлт гаргаж, аймгийн ИТХ-ын даргад тайлагнах юм.

Мөн газрын харилцаатай холбоотой үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга замыг судлан санал боловсруулан зөвлөмж өгч ажиллалаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%