Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Номгон сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 100 % ирцтэй хуралдаж 2 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

2021-05-19

Номгон сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2021.05.19-ний өдөр 100 % ирцтэй хуралдаж сум хөгжүүлэх сангийн төслийг 2021.06.03-ний өдөр сонгон шалгаруулахаар товлолоо. Мөн отрын бүс нутаг тогтоох саналыг хэлэлцэн отрын бүс нутгийн солбицол, отрын бүс нутгийн зургийг баталлаа. Энд отрын бүс нутгаар 2 талбай газарт нийт 80249,4 га талбайг отрын бүс нутгаар тогтоох юм. 

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%