Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ”, “УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ”-ИЙН ТОДОРЛОО

2021-05-21

“Улсын аварга тариаланч” цол тэмдгээр сумын тариаланчаар Цайдам-Өгөөж ХХК-ны трактор, комбайнч Н.Болдбаяр, “Улсын аварга малчин өрх”-өөр 2 дугаар багийн малчин Г.Ганболдын гэр бүл тодорчээ.

Аймаг, сумын эдийн засгийн гол тулгуур МАА, газар тариалангийн салбарт амжилт гаргаж, ашиг шимийг нэмэгдүүлэн, зорилтод бүлгийн өрхүүдийг дэмжин ажилласан аварга тариаланч, малчдад аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, ХХААГ-ын дарга Т.Ганболд болон сумдын удирдлагууд /2021.04.09/ шагналыг нь гардуулан өгч, баяр хүргэлээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%