Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" сургалт цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа 04.29

2021-04-29

04 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, "Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслөөс хамтран зохион байгуулж буй "Сумдын хурлын төлөөлөгчдийг чадавхижуулах" цахим сургалтад сумын хурлын төлөөлөгчид 95,6%-ийн ирцтэйгээр хамрагдан, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Захиргааны ерөнхий хууль, Төсөв, БО-ны талаарх сургалтуудаар төлөөлөгчид мэдлэг чадвараа нэмэгдүүллээ. / цахимаар 13, иргэний танхимаар 9 төлөөлөгч, 1 төлөөлөгч чөлөөтэй/

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%