Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа 04.29

2021-04-29

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг 04 дүгээр сарын 29-ний өдрийн 14 цагт Иргэний танхимд Тэргүүлэгчдийн 86%-ийн ирцтэйгээр хуралдаж доорх асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:
1. Хилийн заставын мэдээлэл сонсох тухай
2. Хилийн дагуух багийн малчдын бүлэгтэй хамтарсан ажлын хэсэг байгуулах, төлөвлөгөө батлах тухай
3. “Батширээт тохижилт” ОНӨААТУҮГ-ын хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны мэдээлэл сонсох тухай
4. Орчны бүсийн зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
5. ОНХСангийн хөрөнгө санхүүжилтээр хийгдэж буй үйл ажиллагаанд хяналт тавих хороог байгуулах тухай
6. Сумын ИТХ-ын дотоод журам батлах тухай
7. Бусад /Онон балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны тайланг танилцуулах/

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%