Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумын ИТХ-ын дэргэдэх Дэд бүтэц, Төсөв санхүү, эдийн засгийн бодлогын хороо хуралдлаа 05.13

2021-05-13

Сумын ИТХ-ын дэргэдэх Дэд бүтэц, Төсөв санхүү, эдийн засгийн бодлогын хороо 5 дугаар сарын 13-ны өдөр төлөөлөгчдийн 86%-ийн ирцтэйгээр хуралдаж, сумын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөлийн мэдээлэл, Хурлаас хүнсний өргөн хэрэглээний барааны үнэнд хөндлөнгийн хяналт тавьсан талаарх мэдээлэл, 2020, 2021 оны ОНХСангийн хөрөнгө санхүүжилтээр хийгдэж буй ажил, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажил арга хэмжээнд хяналт тавьсан дүгнэлтийг сонсох тухай болон 2022 оны ОНХСангийн хөрөнгөөр хийгдэх төсөл, арга хэмжээний санал асуулга ямар шатандаа явагдаж байгаа талаарх мэдээллийг сонсоод доорх зөвлөмжийг Засаг дарга, ЗДОрлогчид хүргүүлээд байна.
1. Сумын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөл жилийн ажлын төлөвлөгөө гарган, төлөвлөгөөний дагуу дорвитой арга хэмжээнүүдийг авч ажиллах.
2. Өргөн хэрэглээний бараанаас бусад барааны үнэд мөн хяналт тавих
3. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс баталсан орон нутагт баримтлах малын жишиг үнэлгээн дээр тулгуурлаж махны үнийг тогтвортой байлгах тал дээр анхаарч, үнийг цаг үе, улиралтай уялдуулан барьж ажиллах.
4. Үнийн өсөлт бууралтын индексийг тодорхой аргачлалаар тогтоож судалгаа гаргах
5. Иргэд, хэрэглэгчдийн саналыг авч, санал хүсэлтэд тулгуурлан дүгнэлт хийж ажиллах.
6. Суманд мал нядалгааны цэг ажиллуулснаар үнийг хямд байлгах, тогтвортой барих боломж байгаа учраас Мал нядалгааны цэгтэй болгох асуудлыг шийдэх тал дээр анхаарах
7. Хүнс болон барааны үнийг ил тод, нээлттэй шилэн болгох
8. Дэлгүүрүүд мэдээллийн самбарыг тогтмол ажиллуулж байгаа, цахимд мэдээлж байгаа тал дээр байнга хяналт тавих
9. Аж ахуй нэгжүүдтэй үнийн өсөлт бууралтын талаар хэлэлцүүлэг зохион байгуулах
- 2022 оны ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх төсөл, арга хэмжээний санал асуулга явагдаж байгаатай холбогдуулан санал асуулгыг эрэмбэлэх ажлыг ОНХС-ийн чиглүүлэгч, багуудын аравтын дарга нар болон БИНХурлын дарга, Тэргүүлэгчид мөн ИТХ-ын төлөөлөгч нартай хамтран 5 сарын 17-наас 25-ны дотор үр дүнтэй хэсэгчилсэн зохион байгуулж ажиллахыг даалгалаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%