Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨВ АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНААС 8 СУМДАД АЖИЛЛАЛАА

2021-05-21

ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагмаар ахлуулсан ажлын хэсгүүд дээрх сумдад УИХ, Засгийн газар, аймгийн ИТХ-аас баталсан бодлого шийдвэрийг сурталчилах, иргэдээс социологийн судалгаа авч, сумдын ИТХ-ын дотоод үйл ажиллагаатай танилцан зөвлөн тусалж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумын зөвлөлийн төлөвлөгөө, түүний хэрэгжилт, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын үйл ажиллагаа, эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, Хувийн ашиг сонирхол хөрөнгө оруулгын мэдүүлгийн бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалт зэргийг шалгаж, сумдын ИТХ-ын үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар ярилцаж, зөвлөлдлөө.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%