Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төрийн дээд одон, медаль гардууллаа

2021-05-21

     Тулгар төрийн 2230 жил, Их Монгол улс байгуулагдсаны  815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрүүл мэнд, хүнд үйлдвэрлэл, зам тээврийн салбарыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан албан хаагчдад төрийн дээд одон, медаль гардууллаа.

         Шагналыг УИХ-ын гишүүн Д.Батлут, Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга С.Батжаргал, Засаг даргын орлогч М.Түмэнжаргал нар гардуулсан бөгөөд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 4, “Алтан гадас” одонгоор 9, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 10, “Авто тээврийн тэргүүний ажилтан”-аар 1, “Соёлын тэргүүний ажилтан”-аар 3,  “Онц тээвэрчин”-ээр 4, аймгийн ИТХ-ын “Иргэний төлөө” медалиар 2 иргэнийг тус тус шагнасан юм.

        Мөн орчин цагийн зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан  батлан хамгаалах салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан 20 бэлтгэл болон чөлөөнд байгаа офицер, ахлагч нарыг “Зэвсэгт хүчний 100 жил”-ийн ойн медалиар шагнасныг гардуулан өглөө.

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%