Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэг зэмийн устгал, ариутгал, халдваргүйтэл хийлээ

2021-05-12

Өмнөгов аймгийн Засаг даргын 2021 оны 03 сарын 01- ны өдрийн А/218 дугаар захирамж, Сумын засаг даргын 2021 оны 04 сарын 19 өдрийн А/43 дугаар захирамжийн дагуу 2021онд зүй бусаар хорогдсон сэг зэмийн устгал халдваргүйтгэл хүн, мал амьтны гоц халдварт өвчин үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд мал амьтны сэг зэмийг устгах, бэлчээр, уст цэг, булаг шандны эхийг цэвэрлэж, халдваргүйтгэх ажлыг 2021 оны 04 сарын 26 ны өдрөөс  5 сарын 12 ны өдөр  хүртэлх хугацаанд бод-809, бог-2437  сэг зэмийг цуглуулж булж, 32 цэгт  ариутгал халдваргүйтгэл хийсэн.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%