Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА АРД ИРГЭДЭД ОРОН НУТГИЙН БОДЛОГО ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛАН УУЛЗЛАА

2021-05-25

    Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар сумын 8 багийн зарим айл өрхүүдээр очиж аймаг орон нутгийн Хурлын бодлого шийдвэр, цаашдын хөгжлийн асуудлаар санал солилцон уулзалт хийлээ.

  Иргэдийн зүгээс ахуй амьдралд тулгамдаж байгаа асуудлуудаа Хурлын даргад танилцуулан ярилцаж, цаашид аймаг орон нутаг төдийгүй улс эх орны хөгжлийн төлөвлөгөө, хэтийн зорилтын талаар асуулт асууж хариулт авлаа.

  Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга сум орон нутагт ажиллах үеэрээ зарим айл өрхүүдээр очиж ард иргэдтэй уулзалт хийж ажиллах юм.

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%