Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"ЭХИЙН АЛДАР" ОДОН ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ

2021-05-28

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2021 онд "Эхийн алдар"1, 2 одонгоор шагнагдах болзол хангасан Төв аймгийн харъяат эхчүүдийн одонг 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хот, Төрийн ордонд гардуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас шийдвэрлэсэн байна.

Иймд "ЭХИЙН АЛДАР” 1,2 ДУГААР ОДОНГООР ШАГНАГДАХ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД:-

1.Коронавирусын халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улсын Онцгой комиссын 2021 оны “Түр журам батлах тухай” 46-р тушаалыг баримтлана.

2.Коронавирус халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцинжуулалтын бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн хугацааг нотлох баримт /Вакцины гэрчилгээ/-тай эхчүүдийн иргэний үнэмлэх хувийн мэдээллийг нотлох бусад баримт бичгийг үндэслэн Төрийн ордонд нэвтрүүлнэ.

3.Коронавирус халдварын эсрэг вакцинжуулалтын 2-р тунгаа хийлгээд 14 хоног өнгөрөөгүй, 1 дэх тунгаа тариулсан, вакцинд хамрагдаагүй эхчүүд коронавируст халдварын ПГУ /PCR/ шинжилгээний хариу сөрөг, эсхүл антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний хариу сөрөг байх шаардлагатай бөгөөд Төрийн ордоны зүүн хаалган дээр байрлах шинжилгээ өгөх цэгт коронавирусын илрүүлэх шинжилгээг өгч Төрийн ордонд нэвтрэхийг анхаарна уу.

2021 оны 06-р сарын 05-ны өдөр зохион байгуулагдах "Эхийн алдар одон" гардуулах ёслолын үйл ажиллагааны цагийн мэдээллийг 2021 оны 5-р сарын 31-ний өдөр хүргэнэ. 

Холбогдох мэдээллийг аймгийн ИТХ-ын Ажлын алба 70274066, 99179409 утсаар авна уу.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%