Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨРИЙН ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

2021-05-31

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 94 дүгээр зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан Сэлэнгэ аймгийн харьяат зарим иргэдийг төрийн одон медалиар шагнасан байна. Аймаг орон нутгаа хөгжүүлэх үйлсэд хөдөлмөр зүтгэлээ зориулсан иргэдийн шагналыг аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа, аймгийн Засаг дарга Ш.Оргил, Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам, Д.Өнөрболор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Зөвлөх Ц.Эрдэнэбат нар 05 дугаар сарын 31-ний өдөр “Сэлэнгийн долгио” чуулгад гардуулан өглөө. Энэ өдөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 8, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 1, Алтан гадас одонгоор 63, Цэргийн гавьяаны одонгоор 3, Хөдөлмөрийн хүндэт медалийг 19 хүн энгэртээ гялалзууллаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%