Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛДАРТ ЭХИЙН ОДОН ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2021-05-31

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 125 дугаар зарлигаар олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн Сэлэнгэ аймгийн 31 эхийг Алдарт эхийн I одонгоор, 309 эхийг Алдарт эхийн II одонгоор шагнасан байна. Ирээдүй болсон үр хүүхдээ эрүүл энх, саруул сайхан өсгөн торниулж буй Алдарт эхчүүдийн шагналыг аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа, аймгийн Засаг дарга Ш.Оргил, Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам, Д.Өнөрболор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Зөвлөх Ц.Эрдэнэбат нар 05 дугаар сарын 31-ний өдөр “Сэлэнгийн долгио” чуулгад гардуулан өглөө.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%