Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Орхон аймаг Компьютер томографийн аппараттай боллоо

2021-06-03

      Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дүрс оношилгооны тасаг улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгөөр “Siemens” брендийн “Компьютер томографи”-ийн аппараттай боллоо.


       Ингэснээр 13А,Б маягтаар Улаанбаатар хот болон ижил төстэй орон нутгийн эмнэлгийг зорих иргэдийн тоо буурна. Тус аппарат тархины гэмтэл, цус харвалт, хэвлий, цээжний бүх төрлийн оношилгоо, шинжилгээг хийж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэнэ.

        Мөн энэ онд орон нутгийн төсвийн 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар БОЭТ-ийн дүрс оношилгооны тасагт тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэх бөгөөд ингэснээр тус тасаг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн шинэчлэгдэж, иргэдэд хүргэх тусламж үйлчилгээг чанаржуулж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%