Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төрийн дээд одон, медаль гардууллаа

2021-06-02

    Тулгар төрийн 2230 жил, Их Монгол улс байгуулагдсаны  815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан  улс, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулсан, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүст Монгол улсын төрийн дээд одон, медаль гардууллаа.

       Монгол улсын Ерөнхийлөгийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор “Цагаанчулуут” багийн ахмад настан Л.Гүндэгмаа, “ЭДЦС” ТӨХК-ний гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар, ахмад настан Ч.Очир, С.Цэвэлмаа, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ахмад настан Д.Дашболд, “Алтангадас” одонгоор Ахмад багш Г.Батсүх, С.Оюунцэцэг,  “Ганга зайвар” ХХК-ийн нягтлан бодогч Х.Янжиндулам, ахмад настан Т.Цогзолмаа, Н.Эрдэнэ, Д.Баясгалан Хүүхэд залуучуудын театрын дарга Д.Бэхбилэг, “Баялаг Ундрага” ХХК-ийн захирал  Д.Бямбажав, ЭДЦС ТӨХК-ийн Механик цехийн инженер Х.Баатар, Хөдөлмөрийн хүндэт медалиар “Эрдэнэт Булганы Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал В.Адъяа “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Тээвэр Ложистикийн төвийн цахилгаанчин Ө.Амгаланбаатар, Ахмад настан Д.Мягмар нарыг шагнасныг УИХ-ын гишүүн Д.Батлут, аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга С.Батжаргал, Засаг даргын орлогч М.Түмэнжаргал нар гардуулан өглөө.

      Мөн энэ үеэр Боловсролын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Л.Отгонцэцэг, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхэд хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтэн М.Батжаргал, Эрүүлийг хамгаалахын  Тэргүүний ажилтнаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Чанар хяналтын хэлтсийн шинжээч, лаборант Х.Буянзаяа, Медипас эмнэлгийн дурангийн их эмч Т.Цэрэнтогтох, Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”-ээр “Нийцэл” ӨЭМТ-ийн их эмч Т.Түмэнтогтох, “Шигтгэмэл” шүдний эмнэлгийн их эмч Г.Гэрэлмаа, А.Ундармаа,  МХГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Будсүрэн, “Медипас” эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Г.Баянжаргал нарыг шагнаж, шагналыг гардуулан өглөө.   

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%