Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нарт хууль эрх зүйн сургалт зохион байгууллаа

2021-06-03

Сумын Хурлаас шинээр сонгогдсон Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нартаа хууль эрх зүйн сургалт зохион байгуулж, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын гарын авлага бэлтгэж өглөө. Мөн багийн Хурлын дарга нарт урамшуулал олгох журмыг танилцуулж хэлэлцүүлэг зохион байгуулан санал хүсэлтийг сонслоо. Сургалтад Хармагтай багийн ИНХ-ын дарга Б. Ажрахгүй, Төхөм багийн ИНХ-ын дарга М. Бат-Эрдэнэ, Дэрсэнэ-ус багийн ИНХ-ын дарга Э. Нандинцэцэг, Богт багийн ИНХ-ын дарга У. Мөнхбат нар оролцлоо.

Багийн Хурлын дарга нарын ажлыг дүгнэх шалгуур үзүүлэлтэд дараах 10 үзүүлэлтийг тусгахаар боллоо 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%