Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ЭРСДЭЛГҮЙ ДАРХАН” АЯН ЭХЭЛЛЭЭ

2021-06-04

Аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хороо, Дархан сумын ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хорооны Төлөөлөгчид хамтран “Эрсдэлгүй Дархан” 45 хоногийн аяныг эхлүүлэхээр өнөөдөр /2021.06.04/ хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

“Эрсдэлгүй Дархан” аяны хүрээнд аймгийн хэмжээнд аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагуудыг хамруулан ажилтан албан хаагчдынхаа хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалалын асуудлыг шинэ түвшинд гаргах, ажлын байрны нөхцөл байдлыг бодитоор дүгнэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийг  уриалж, тодорхой үр дүнд хүрэх зорилготой юм.

Аяны хүрээнд нэн тэргүүнд уриалга гаргаж ААНБ-уудад хүргэх бөгөөд Ковид-19 үеийн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж байгаа ажилтай танилцах, Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Ажил олгогч эздийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулах, ААНБ-уудын удирдах ажилтнуудын болон ХАБЭА-н ажилтан, эмч, эрүүл ахуйч, гүйцэтгэх удирдлагийн хэмжээнд “цогц сургалт” хийх цахим уулзалт зохион байгуулахын зэрэгцээ нийт ажилтны сургалт хийж зөвлөгөө өгөх юм.

Мөн аймгийн хэмжээнд үлгэр жишээ сайн ажиллаж байгаа аж ахуйнуудын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, Дархан хотын 60 жилийн ойн баяраар шилдэг байгууллагуудыг шалгаруулан алдаршуулах юм байна.

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%