Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баримлын шавраар үлгэрийн баатраа урлах 5 хоногийн цахим сургалтанд хамрагдаад хийсэн бүтээл

2021-06-04

"Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан Хайртай бяцхан үрсийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн ГБХЗХГазраас Сувдаагийн урлан Suvdaagiin urlan-тай хамтран ХАЙРТАЙ ҮЛГЭРИЙН БААТАР-аа 3D баримлын шавраар бүтээх үнэ төлбөргүй, онлайн сургалтыг   2021.05.26 - 2021.05.30 өдрүүдэд зохион байгуулсан байгаа.

Энэхүү сургалтад Номгон сумын эрдэмтэн Р.Цэрэндоржийн нэрэмжит ЕБС-ийн 1-р ангийн сурагч Мөнхзулийн Золжаргал / 7 настай/ хүү хамрагдаж үлгэрийн баатраа хийжээ. 

Золжаргал хүүдээ цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе. илүү их зүйлийг сурч мэдэж найз нөхөддөө зааж өгөөрэй. 

Сумын ИТХ 

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%