Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2021-06-07

Эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажиллаж, хамт олноо манлайлсан зарим хүмүүст өнөөдөр шагнал гардууллаа. Шагналыг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, дүүргийн Засаг дарга Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ч.Болормаа, Дэд бүтэц, төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Д.Отгонбаатар нар гардуулж, баяр хүргэлээ.

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Чандмань одон”

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  “Хүндэт өргөмжлөл”

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн тэргүүний ажилтан цол тэмдэг

Нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан

Эрүүл мэндийн яамны Эрүүлийг хамгаалахын тэргүүнй ажилтан, жуух бичиг

Сангийн яамны Санхүү банкны тэргүүний ажилтан

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Хүнс худалдааны тэргүүний ажилтан

Соёлын яамны Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг

Зам тээврийн хөгжлийн яамны Онц тээвэрчин

Барилга хот байгуулалтын яамны Газрын харилцааны тэргүүний ажилтан

Дүүргийн Засаг даргын Хүндэт тэмдэг шагнал, Хөдөлмөрийн алдар медалиар шагнагдсан нийт хүмүүсдээ баяр хүргэж, амжилт хүсье.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%