Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БОГДХАН ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ ИРЭХ 7 ДУГААР САРД ЭХЭЛНЭ

2021-06-16

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Барилга Хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нар өнөөдөр Төв аймгийн Сэргэлэн суманд ажиллалаа.
Үүний дараагаар Монгол улсын Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсэг, УИХ-ын гишүүүн Ж.Батжаргал нар Зуунмод хотод ажиллаж ирэх 7 дугаар сарын 4-ний өдөр нээхээр төлөвлөсөн Хөшигийн хөндийн Нисэх онгоцны шинэ буудал болон тухайн өдөр эхлэх Богдхан төмөр замын ажил, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилгоор төлөвлөгдөж байгаа Шинэ Зуунмод, Зуунмод, Майдар хот болон Сэргэлэн сумын төвийн ерөнхий төлөвлөлтийн зурагтай танилцав.
Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд 2040 он гэхэд Зүүн хойд Азийн зам тээврийн томоохон зангилаа төв бүхий 150-200 мянган хүн амтай эдийн засгийн өндөр өсөлттэй бүс нутаг болох юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%