Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН Ц.СУГАР, Б.БААСАНЦЭРЭН

2021-06-12

Манхан сумын Ботгон багийн малчин Ц.Сугар, Б.Баасанцэрэн нар 2019 онд “Сумын аварга малчин”-аар шалгарч байсан бол 2020 оны жилийн эцсээр 950 гаруй мал тоолуулж, “Аймгийн аварга малчин” цол хүртсэнийг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын хэсэг гардуулан өгч баяр хүргэлээ.
 
Аймгийн аварга малчин Ц.Сугар хэлэхдээ: Аавынхаа 30 жилийн өмнө авч байсан “Аймгийн аварга малчин” шагналыг хүртсэндээ баяртай байна аа....Аав минь зуд зурхан болсон ч нутгаа битгий орхиорой гэж захидаг байсан гэв.
 
Ц.Сугарынх малынхаа үүлдэр угсааг сайжруулахын тулд Ховд аймгийн Мөст сумаас сарлагийн бух авч ирж, үүлдэр угсааг нь сайжруулдаг байна.
 
Аймгийн аварга малчин Ц.Сугар, Б.Баасанцэрэн нар Манхан сумын Ботгон багийн Хавчигийн ам гэх газар хаваржиж, зундаа говийн ам гэх газар зуншиж, малынхаа тарга тэвээрэгт анхаарч малаа өсгөж байгаа аварга малчид юм.
 
Ховд аймгийн Манхан сумын Ботгон баг 120 гаруй өрхтэй, 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 30,000 гаруй мал тоолуулсан байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%