Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН Х.ХҮДЭРБАТ, А.СОНИНБАЯР

2021-06-14

Цэцэг сумын Баян-Овоо багийн малчин Х.Хүдэрбат, А.Сонинбаяр нар 1996 онд гэр бүл болоод өдгөө 25 жил мал маллаж буй аварга малчид юм. 2000 онд сумын аварга малчин, 2016 онд “Аймгийн аварга малчин” цол хүртэж байсан бол энэ жил 1300-гаад мал тоолуулж, “Аймгийн хошой аварга малчин” болсныг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын хэсгийн хамт олон гардуулан өгч баяр хүргэлээ.
 
Аймгийн хошой аварга малчин Х.Хүдэрбат хэлэхдээ: Эхнэртэйгээ гэр бүл болж байхад хадам аав, ээж 67 толгой мал тасалж өгөөд айл гэр болж байсан. Малаа маллахдаа өвс, ургамал сайтай нутагт малаа маллаж байна аа гэлээ.
 
Х.Хүдэрбат малынхаа үүлдэр угсааг сайжруулахын тулд алтайн улаан ямаагаар ямаан сүргээ Дорнод аймгийн илүү нугаламтай хуцаар хонин сүргийнхээ бүтцийг сайжруулж байна.
 
Аймгийн хошой аварга малчин А.Сонинбаяр: Би үе дамжсан малчин эмэгтэй. Бага наснаасаа аав, ээжтэйгээ нэгдлийн мал хариулж, мал маллах арга ухааныг сурсан гэв.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%