Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН АВАРГА МАЛЧИД С.ХҮРЭЛБААТАР, Д.БАЯР-УГТАХ

2021-06-14

Цэцэг сумын Баянгол багийн малчин С.Хүрэлбаатар 8-р ангиа төгсөөд малчин болоод аав, ээжтэйгээ мал маллаж байгаад 1992 онд эхнэр Д.Баяр-Угтахтай гэр болж, 30-д жил мал маллаж, малаа 5 төрөл дээр нь өсгөн үржүүлж, 2017 онд “Сумын аварга малчин” болж, 2020 онд “Аймгийн аварга малчин” болж байна.
 
Аймгийн аварга малчин С.Хүрэлбаатарынх энэ хавар Барлагийн ам гэх газар хаваржиж, 300 гаруй төл мал хүлээн авсан байна.
 
Цэцэг сумын Баянгол баг 130 өрхтэй, 500 гаруй хүн амтай, малчид нь өндөр уулын бүс нутгаар нутаглаж, 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 65,000 мянган мал тоолуулсан байна. С.Хүрэлбаатар, Д.Баяр-Угтах нар багийнхаа 9 дэхь “Аймгийн аварга малчид” юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%