Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН Л.ГАЛБАДРАХ, Ц.МӨНХЦЭЦЭГ

2021-06-14

Цэцэг сумын Баян-Овоо багийн малчин Ц.Галбадрах, Ц.Мөнхцэцэг нар 1999 онд гэр бүл болж, тухайн үедээ 170 малтай мал маллаж байгаад, 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 1200 мал тоолуулж, “Аймгийн аварга малчин”-аар шалгарсныг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын хэсэг гардуулан өгч баяр хүргэлээ.
 
Аймгийн аварга малчин Ц.Мөнхцэцэг хэлэхдээ: Мал дагавал ам тосдоно гэдэг үгийг үргэлж санаж явдаг. “Малтай хүн баян хүн” гэж хэллээ. Л.Галбадрах, Ц.Мөнхцэцэг нар багийн залуу малчдад мал маллах арга ухааныг заан сургаж яваа туршлагатай малчид юм.
 
Цэцэг сумын Баян-Овоо баг 176 өрх, 706 хүн амтай, малчин өрхүүд нь уулын бүс нутгуудаар тухайлбал: Мянган угалзатын нуруу, Хөх бэлчир, Нүцгэн, Агуйт, Хөндий, Өлзийт, Дайргат, Шивэрт, Ембүү, Бунхан, Хуримт гэх зэрэг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт малаа маллаж байна.
 
Баян-Овоо багаас улсын аварга малчин 1, аймгийн Хошой аварга малчин 2 төрөн гарсан байдаг. Энэ жил тус багаас аймгийн аварга малчнаар Ц.Галбадрах, Ц.Мөнхцэцэг нар шалгарчээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%