Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭЛЭЭ

2021-06-21

Төв аймгийн ИТХ, Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагын төв орон нутгийн хөтөлбөртэй хамтран “Шийдэл” бодлогын хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Уг хэлэлцүүлэгийн гол зорилго нь хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, тулгарч буй бэрхшээл, боломжуудын талаарх орон нутгийн нөхцөл байдлыг хэлэлцэж, сайжруулахад хэрэгжүүлэх зөвлөмж боловсруулж ажиллах юм.
Үндэсний хэмжээнд өрнөж буй уг хэлэлцүүлэгт хамтран зохион байгуулсан ЗДТГ, Төв аймгийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдлагууд болон 27 сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, нийгмийн бодлогын мэргэжилтэн, сургуулийн захирал, иргэний төлөөлөл болон хүүхдийн төлөөллүүд оролцлоо.
Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ: Цаашид Хүүхэд хамгаалалд зориулсан төсвийг нэмэгдүүлж, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хуулийн хатуу хариуцлага хүлээлгэж, эрсдэлгүй, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, эрдэм мэдлэг төгс, бие бялдар тэгш, эх оронч үзэл хүмүүжилтэй, өвөг дээдсийнхээ түүх уламжлалыг хүндэтгэсэн, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэлтэй, оюунлаг зөв монгол хүн болон төлөвшүүлэх нь та бидний үүрэг юм гэдгийг уриаллаа.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцах хөгжих чиглэлд дэмжлэг үзүүлэх бүх төрлийн үйлчилгээний ажлын хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхдийн төлөө ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зэрэг томоохон ажлууд шийдэл, үр дүнгээ хүлээж буйг дурдлаа.
Энэхүү хэлэлцүүлгээс гарсан үр дүн нь 11 сарын 20-ны өдөр буюу Хүүхдийн Эрхийн Конвенцийн өдрөөр Европын Холбоотой хамтран Үндэсний хэмжээнд зохион байгуулагдах өндөр түвшний чуулганы бодлогын хэлэлцүүлэгт үнэтэй хувь нэмэр болохоос гадна Улсын Их хурлын гишүүдэд санал хүргүүлэх, Хөдөлмөр Нийгмийн Хамгаалалын Яам руу албан бичиг илгээх ажлууд зохион байгуулагдах юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%