Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2021-06-22

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ахлах референт П.Энхсайхан, референт Б.Гүнчинхүү, референт Д.Ганбат нар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн багтай хамтран 2021 оны 06 дугаар сарын 14-25-ны өдрүүдэд Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс аймгуудад ажиллаж байна.

Тус ажлын хэсэг энэ сарын 18-ны өдөр Ховд аймгийн ИТХ, ЗДТГ-т ажиллаж, аймгийн ИТХ-ын Олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандарт нэвтрүүлж байгаа ажлын явцтай танилцах, мэдээлэл өгөх, нэвтрүүлсэн онцлог, туршлагыг судлах, шинэчлэгдэн батлагдсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн заалтыг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм, хорооны ажиллах журам, хурлын хуралдааны дэг, Төлөөлөгчийн үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудасны загвар, хэрэглэх журам, хурлын ажлын албаны бүтэц, орон тоо болон төсөв, татварын тухай хууль тогтоомжид орсон нэмэлт өөрчлөлтүүд, төслийн дэмжлэгтэйгээр боловсруулж байгаа ИТХ-ын Төлөөлөгчийн ёс зүйн дүрмийн төсөл, төслөөс хэрэгжүүлсэн тэтгэлэгт төсөл, суурь сургалтын үр дүнтэй танилцах, www.khural.mn цахим хуудасны хөтлөлтийг судалж, зөвлөгөө өгөх, аймгийн ИТХ, ЗДТГ-ын байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, албан хаагч нарын гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан, ажлын гүйцэтгэл, үр дүн, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймаг, сумыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн ИТХ-ын ажлын албаны 2020 оны тайлангийн үр дүнг хэлэлцүүлж гаргасан Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, ЗГХЭГ-аас хүргүүлсэн зөвлөмжийн биелэлттэй танилцаж, мэдээлэл зөвлөгөө өгч ажиллалаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%