Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НАМАРЗАН БАГИЙН МАЛЧИН Г.ЛХАГВА-ОЧИРЫН ГЭР БҮЛ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИД БОЛЛОО

2021-06-23

Эрдэнэбүрэн сумын Намарзан багийн малчин Г.Лхагва-Очир гэр бүлтэйгээ 30-аад жил мал сүргээ 5 төрөл дээр нь өсгөж, 2013 онд “Сумын аварга малчин” болж байсан бол 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 1000 гаруй мал тоолуулж, “Аймгийн аварга малчин” боллоо.

Аймгийн аварга малчин Г.Лхагва-Очирынх энэ хавар 400 төл мал хүлээн авч Цамбагарав хайрхныхаа өвөр хойд талд, дунд бүсээр өвөлжиж, хаваржиж, зуншиж байна. Намартаа Ховд голын Ганган шарын хөвөө гэх газрын сав газраар намаржиж, хадлангаа хийдэг гэж аймгийн аварга малчин Г.Лхагва-Очир хэллээ. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%